MTNetworks

Интернэтийн бөөний урсгалын үйлчилгээ

БНХАУ-ын ЧайнаЮником, ОХУ-ын Транстелеком компаниудтай хоорондоо үл хамаарах интернэт гарцын холболттой, Хонг-Конгийн Mega-I дата центрт өөрийн зангилаа төвтэй, олон улсын HKIX болон Facebook, Google зэрэг томоохон интернэтийн компаниудтай шууд холболт бүхий өндөр чанарын интернэтийн бөөний урсгалын үйлчилгээ

Тоон суваг болон шөрмөс түрээсийн үйлчилгээ

МТ Нэтворкс ХХК нь Монгол Улсын аймаг сум, суурингуудыг холбосон шилэн кабелийн шөрмөс түрээс болон 1G/10G/100G багтаамжтай өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд суурилсан хот доторх болон хот хоорондын сувгийн түрээсийн үйлчилгээ

Бидний тухай

МТ Нэтворкс ХХК нь 2017 онд байгуулагдан Засгийн газраас олгогдсон Монгол Улсын нутаг дэвсгэрт шилэн кабелийн сүлжээ байгуулах, эзэмших, улс хоорондын интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Тус компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт өндөр хурдны шилэн кабелийн дэд бүтэц, дамжуулах сүлжээг байгуулан хот хооронд, аймаг хооронд, сум хооронд дамжуулах урсгал болон шилэн кабелийн шөрмөс түрээсийн үйлчилгээ үзүүлж байна.

Мөн 2019 оноос “China Unicom”, “TransTeleCom” компаниудтай олон улсын гарцын хамтран ажиллах гэрээ байгуулан интернэт үйлчилгээ үзүүлэгч Ситинэт, Жимобайл Нэт, үүрэн холбооны компани болох Жимобайл болон бусад хувийн хэвшлүүдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго

  • Монголд хамгийн өргөн, найдвартай шилэн кабелийн сүлжээг бий болгох
  • Монгол улсын иргэн бүрт дэвшилтэд технологийг хүргэх
  • Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг алхам тутамдаа хангах

Бидний давуу тал

  • Зах зээлд тогтвортой үнэ
  • Өргөн хүрээ хамрах сүлжээ
  • Стандартын дагуу суурилуулалт
  • Мэргэжлийн техник ашиглалт, баг хамт олон
  • 24/7 найдвартай сүлжээний хяналт

Бидэнтэй холбоо барих

  • Утас: +976 98104000
  • Мэйл: info@mtnetworks.mn
  • Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг,
    6-р хороо, НҮБ-ын гудамж, МТ оффис

Scroll to Top